БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН АЛТАНЦӨГЦ СУМЫН ИТХ

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН АЛТАНЦӨГЦ СУМЫН ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ

2015-03-31

  Алтанцөгц сумын ард түмэндээ  болон орон нутгийн  хөгжлийн  дунд хугацааны бодлогын  баримтыг  боловсруулахад гүн туслалцаа  үзүүлсэн, Мерси кор  олон улсын  байгууллага болон   Баян-өлгий  аймгийн  ИТХ-ын  байгууллага, Монголын нутгийн удирдлагын холбооны  хамт олон та бүхэнд  сумын нийт иргэд болон  ИТХ-ын байгууллагын өмнөөс,  хувиасаа  чин сэтгэлийн талархал дэвшүүлье.
Манай  сум нь 90 гаруй  жилийн түүхтэй,  сумынхаа хөгжлийн   чиг хандлагыг  тодорхойлохдоо  иргэдийнхээ хөгжилд тулгуурласан  нийгэм эдийн засгийн түвшинг дээшлүүлж  зах зээлд өрсөлдөх чадвартай өндөр технологид  суурилсан  тэргүүлэх  чиглэл бүхий  хөгжлийн төв болох зорилготой 2014-2024 он хүртэл  хөгжлийн төлөвлөгөө нь амьдралын  явцад  боловсронгуй болж  баяжигдах  баримт бичиг бөгөөд  сумын бүх иргэд албан  байгууллагууд аж ахуйн  нэгжүүд  хамтран бодит  үр дүнтэй хөрөнгө оруулалтын ажил болгон  хэрэгжүүлсэнээр  иргэдийн  амьдрал  ахуй амьжиргааны түвшинд  өөрчлөлт гарч  бүтээн байгуулалт  болж  үлдэх  ёстой .
Энэхүү  зорилтыг хэрэгжүүлэх  сумынхаа  нийт иргэд, малчин, хөдөлмөрчид  оршин суугчид хамтран ажилладаг  гадаад дотоодын  байгууллага, аж ахуйн   нэгж, бүх хүмүүсийн  сайхан сэтгэлийн дэмжлэг  бодиттой оролцоо  хэрэгтэй учир  хүн бүхэнд өөдрөг  бодол, өлзийтэй   зам мөр, энх  тунх, инээд баясал, аз жаргал  дүүрэн  амьдрахыг  хүсэн ерөөе.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%