БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН АЛТАНЦӨГЦ СУМЫН ИТХ

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН АЛТАНЦӨГЦ СУМЫН ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх

2024-10-28

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН
БҮРЭН ЭРХИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ ТУХАЙ

         Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэг, 38 дугаар зүйлийн 38.1, 38,2, 38.3 дэх хэсгүүдийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1. 2024 оны Орон нутгийн сонгуулиар хамгийн олон сонгогчийн санал авч, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсон хорин нэгэн Төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсүгэй.

2. Бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн нэрсийг хавсралт ёсоор баталсугай.

3. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ зохих, хууль дүрэм журмын баримтлан сумын нийт ард иргэдийн эрх ашгийг хамгаалан, сум орон нутгийн хөгжилд идэвх санаачлага гарган ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдөд үүрэг болгосугай.

ХУРАЛДААН ДАРГАЛАГЧ С.НАУРЫЗБАЙ