Стратеги төлөвлөгөө
АЛТАНЦӨГЦ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 2025-2028 ОНЫ СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ЗОРИЛГО ЗОРИЛТ
Эрхэм зорилго:
Монгол Улсын Үндсэн хууль, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль болон бусад хууль тогтоомжоор нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагуудад олгогдсон бүрэн эрх чиг үүргийг хэрэгжүүлж, сумын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх бодлогыг зүй зохистой тодорхойлон түүнийг хэрэгжүүлэхэд иргэдийн бүтээлч санаачлага, идэвхтэй оролцоог нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, иргэдийн язгуур эрх ашгийг дээдлэх, иргэддээ тулгуурласан чадвартай , хариуцлагатай, Иргэдийн төлөөлөгчдийн Хурлыг төлөвшүүлэн хөгжүүлэхэд оршино.
Алсын хараа:
Монгол Улсын Үндсэн хууль, ардчилсан ёс, хүний эрх, нийтлэг үнэт зүйлс, үндэснийхээ эрх ашгийг дээдэлж, тогтвортой хөгжлийг дэмжин, сумын хөгжил цэцэглэлтэд ард иргэдийн оролцоог нэмэгдүүлсэн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг төлөвшүүлнэ.
Үнэт зүйлс:
Хууль дээдлэх, • Нээлттэй, ил тод байх; • Тэгш байдлыг хангах; • Хариуцлагатай байх; • Ёс зүйтэй байх; • Үр нөлөөтэй байх; • Чадавхтай байх; • Иргэдийн оролцоог хангах; • Хамтын шийдвэрээ хүндэтгэх. • Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх;
Зорилго:
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааг төгөлдөржүүлж, түүний чанар үр нөлөөг дээшлүүлэх.

