2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 03 дугаар хуралдаанаар Мал угаах ариутгалын машины үнэ болох 60,000,0 /жаран сая/ төгрөгийг шийдэж өгсөн болно. Энэ жилээс эхлэн манай суманд мал угаах ванн хашаа хэрэглэхгүй. Зөвхөн ариутгалын машинаар мал, хашаа хороог ариутгахын зэрэгцээ засмал замыг усаар угааж цэвэрлэхээр ашиглаж болохоор боллоо.