БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН АЛТАНЦӨГЦ СУМЫН ИТХ

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН АЛТАНЦӨГЦ СУМЫН ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБАНЫ МЭРГЭЖИЛТНЭЭР Н.ЕРЛАН ТОМИЛОГДОВ

2024-04-22

       Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 20 дугаар тогтоолоор Алтанцөгц сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны мэргэжилтнээр төрийн жинхэнэ албаны тусгай шалгалт өгч хамгийн өндөр авсан Нурдолдагийн Ерланыг томилуулахаар нэр дэвшүүлсэн юм.

     Уг тогтоолын дагуу Алтанцөгц сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 05 тоот тушаалаар Нурдолдагийн Ерланыг ажлын албаны мэргэжилтнээр томилж, тогтоолын хэрэгжилтийг хангалаа.

      Н.Ерлан нь 34 настай, эрх зүйч мэргэжилтэй, Аймгийн Засаг даргын Тамгын газарт даргын туслах, ЗДТГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан, Архивын тасагт эрдэм шинжилгээний ажилтан, сан хөмрөгийн эрхлэгч зэрэг ажлуудыг хашиж байсан Төрийн албанд ес дэх жилдээ ажиллаж байгаа туршлагатай залуу боловсон хүчин юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%